”Be” брэнд гурван жилийн ойгоо залууст зориулна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

”Be” брэнд гурван жилийн ойгоо залууст зориулна

Be брэнд 3 жилийн ойн бэлгээ мянга мянган залуустаа зориулж байна

Монголын залуусын номер нэг cонголт Ве брэнд 3 жилийн ойгоо тохиолдуулан мянга мянган хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барьж эхэллээ.
 
Хэрэв чи Ве-гийн хэрэглэгч бол чамд 3 жилийн ойн бэлэг хэзээ ч очиж мэднэ. Тиймээс бэлгээ тэвчээртэй хүлээж байгаарай. 11-р сарын аль нэг өдөр сүлжээндээ 30 мессэж үнэгүй бичих эрх чиний утсанд мессэжээр очих болно 🙂
 
3 жилийн ойн баярын хамгийн том сюрприз утаснаас уягдаж хүссэнээрээ ярьдаг Ве-гийн цоглог, хөгжилтэй бүх залуустаа Мобикомын сүлжээнд хийх дуудлага бүрийн эхний 3 минутаас хойшхи 10 минутыг үнэгүй ярих гайхалтай боломжийг Ве брэнд олгож байна.
 
Залуус аа, та бүхэн өөр олон сюрпризүүдийг хүлээж байгаа бол Be-ийн үйлчилгээний төвүүдээр очоорой. Өөрийнхөөрөө байж, бусдаас ялгарч чаддаг та бүхний мэдлэгийг тэлж, боловсролыг дээшлүүлэхэд зориулан кино өдөрлөг, англи хэлний ярианы өдөрлөг, хөгжмийн өдөрлөг, бүжгийн өдөрлөг, фото зургийн өдөрлөгийг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж эхэллээ.
 
Эдгээр өдөрлөгүүдэд хамрагдсанаар бүжиг сонирхогч залуус бүжгийн хичээл заалгах, бүжгийн хамтлагууд үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилтаа хийх, амьд хөгжим сонирхогч залуус үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилт хийх, фото зураг сонирхогч залуус мэргэжлийн фото студийн сургалтад хамрагдах, кино сонирхогч залуус сонирхолтой кино үзвэрүүдийг үзэх, англи хэл шамдан суралцаж буй залуус гадаад багштай ярианы клубт хамрагдах зэргээр өөр өөрийн сонирхсон чиглэлээр мэдлэгээ хөгжүүлэх боломжтой.
 
Бидэнтэй үргэлж хамт байдаг мянга мянган залуустаа баярлалаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж