Багийн эмч нар унаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Багийн эмч нар унаатай боллоо

Завхан аймгийн ЗДТГ-аас унаагүй байгаа багийн эмч нарт 50 хувийн хөнгөлттэй үнээр мотоцикль гардуулан өглөө. Ингэхдээ эмч нарт 50 хувийнх нь үнийг төсвөөс, 50 хувийг нь өөрсдийн цалингаас зээл байдлаар олгож  байгаа бөгөөд зээлээ дуусахаар эмч нар хувьдаа авах болзолтойгоор мотоцикль өгчээ.

Тус аймгийн ЗДТГ-аас багуудад хандсан олон ажлыг өрнүүлсний нэг нь багийн эмч нарыг унаажуулах байсан бөгөөд мөн багуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өргөө цагаан гэр бэлэглэжээ. Энэхүү багийн хаяг, төрийн далбаатай гэртээ багууд төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэж эхлэх нь ээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж