
Монгол Улсын төсвийн орлого зэсийн хэт хамаарлаас ангижирч, нүүрснээс хамаарч эхэллээ. Есдүгээр сард нүүрсний орлого 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь зэсийн баяжмалын экспортын орлогоос хоёр дахин илүү үзүүлэлт юм. Ерөнхийдөө үнийн өсөлтөөс хамааран манай улсын чулуу нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа аж. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамд 118.1 ам.долларт хүрч оны эхнээс хоёр дахин, өмнөх сараас 1.1 дахин өсчээ. Оны эхний есөн сарын байдлаар нийт 3348 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 65.3 хувь буюу 1095.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нийт экспортын 41.8 хувийг чулуун нүүрс, 22.3 хувийг зэсийн баяжмал, есөн хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна.
"Улс төрийн тойм" сонин