“Хасар” Жагаа, Г.Урнаа салсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Хасар” Жагаа, Г.Урнаа салсан уу?

Драмын театрын сайхан хос гэгддэг “Хасар” Жагаа, Г.Урнаа нар салж байгаа гэх цуу театрт тархжээ. Цуу яриагаар бол тэдний гэр бүлийн амьдрал өндөрлөн “Хасар” Жагаа залуухан бүсгүйтэй хамт амьдарч байгаа гэнэ. Тэр өөрөөсөө 20 насаар дүү охинтой хамт амьдарч, гэртээ ирэхээ больжээ. Тэр ч бүү хэл залуу амраг нь хөл хүнд болсон гэнэ. Харин гавьяат жүжигчин Г.Урнаа “Нэгэнт сэтгэл нь хөрчихсөн бол би яах вэ дээ, өөрийнхөөрөө амьдраг” хэмээн хэлж, нүдэндээ нулимстай явах болсон гэнэ. Хосууд саяхан болсон “Гэгээн муза-2009” наадмын үеэр их дотно харагдаж байсан ч энэ нь гаднаа хуурамч инээмсэглэлээр гэр бүлээ бат байгааг харуулах гэсэн оролдлого байсан хэмээн Драмынхан цуурч байгаа аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж