
А.Хаянхярваа буюу Хаянаа сүүлийн үед бие даан уран бүтээл хийгээгүй
удсан. Тэрбээр гэр гэр бүлтэйгээ хамт байж, хаяахан эхнэрийнхээ хамт
дуурийн театр, драмын театрт, сонгодог дуурь, балет жүжиг үзэж яваа
харагддаг. Тэрбээр энд тэнд болж буй тоглолт бүрт эхнэрээ дагуулж явдаг
бөгөөд нэлээд халамжтай нөхөр бололтой шүү. Эхнэрийнхээ гадуур хувцасыг
тайлж, өмсүүлэхээс эхлээд Хаянаа эхнэрээ бараг л гар дээрээ бөмбөрүүлэх
нь холгүй байдаг.
Тэрбээр саяхан болсон “Mongolian Music Awards” дээр ч гэсэн эхнэрийн
хамт ирсэн бөгөөд их л хөгжилтэй, зугаатай байгаа харагдсан.
М.Анир