МАН-ын бүлэг хоёр ажлын хэсэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хоёр ажлын хэсэг гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдсан ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй юм.  Тэгвэл уг хурлаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн талаар ярилцаж, Сангийн сайдаас тодруулга авсан байна. Бүлгийн хурлаас хоёр  ажлын хэсэг гаргажээ .Төсвийн хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг гишүүн Су.Батболд, 2012 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар ажиллах ажлын хэсгийг гишүүн Х.Наранхүү тус тус ахалж ажиллахаар болсон байна.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар эрхэм гишүүн Су.Батболдоос тодрууллаа.

-МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар хоёр ажлын хэсэг гаргажээ. Та нэгийг нь ахлах юм байна. Танай ажлын хэсэг ямар чиглэлээр ажиллах вэ?

-Манай ажлын хэсэг УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-аас баримталсан мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Төсвийн хуультай уялдуулах чиглэлээр ажиллана.

-Сонгуулийн хуулийг хэлэлцсэн үү?

-Хэлэлцээгүй. УИХ дахь АН-ын бүлэг том 26 тойргоор сонгууль явуулна гэсэн байр сууриа хадгалсан. Тэгэхээр манай бүлэг МАН-ын даргыг АНУ-аас ирэхээр энэ талаар ярилцахаар хойшлуулсан.

-МАН-ын дарга хэзээ ирэх вэ?

-Өнөөдөр ирнэ. Тэгээд Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэх талаар тодорхой болно.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж