
“Хүүхдийн хүмүүжил, төлөвшил-Хамтын ажиллагаа” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнийг ГХУСАЗЗ-ийн салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийг газар, Дархан-Уул аймгийн Шүүх, Прокурор, Хүүхдийн төлөө хэлтэс, Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар эрүүгийн 25 гэмт хэрэгт 38 хүүхэд холбогдсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетай харьцуулахад гэмт хэрэг нэг дахин, холбогдогч 1,7 дахин өссөн үзүүлэлт. Ихэвчлэн хулгай, дээрэм, танхай, булаалтын гэмт хэрэгт шилжилтийн насны, эрэгтэй хүүхдүүд холбогдож байгаа гэсэн судалгааг гаргажээ. Хаанаа, юундаа анхаарч байж, хүүхдийн үйлдээд байгаа гэмт хэргийг бууруулах талаар томчууд зөвлөлдлөө. Зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гаргав. Зөвлөмж эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, хүүхдүүд, нийт ард иргэдэд хандсан байгаагийн дээр нийт эцэг эхчүүдэд хандан ил захидлыг илгээлээ.
У.Гэгээ