Д.Болд өгөөмөр зан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Д.Болд өгөөмөр зан гаргажээ

Сүүлийн жилүүдэд урлаг соёл, бизнес, улс төрийн эрх бүхий эрхмүүд гадагшаа явж казино тоглодог нь нууц биш болжээ. Ялангуяа БНСУ-ын казинод манай эрхмүүд бараг л очих тоолондоо тоглодог сурагтай. Тэр дундаа “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд БНСУ-д очиж казинод зугаацдаг болоод байгаа сурагтай. Саяхан Д.Болд тэргүүтэй “Гурван охин хамтлаг, “Flash” хамтлагийн дуучин Мийгаа нар казинод орж азаа үзжээ. Энэ үед дуучин Д.Болдод аз таарч 100 мянган долар хожсон байна. Баярласандаа Д.Болд “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд, “Flash” хамтлагийн дуучин Мийгаа нарт 1000 долларын читон бэлэглэж өгөөмөр зан гаргасан гэнэ. Ямартай ч азтай яваа дуучин Д.Болд “Камертон” хамтлагийнхаа 15 жилийн ойн хүрээнд шинэ цомог, тоглолтын бэлтгэл гээд тун завгүй яваа аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж