
НҮБ-аас аравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндэлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Улмаар өнөөдөр өглөө Филиппиний нийслэл Манилла хотод дэлхийн долоон тэрбум дахь иргэн төрсөн тухай мэдээллийн агентлагууд мэдээлсэн юм.
Энэтхэгт минут тутамд 51 хүүхэд төрдөг, харин хамгийн их хүн амтай Уттар Прадеш мужид нэг минутад 11 хүүхэд төрдөг байна. Наргис охины тухайд тус мужийн төв Лакхнау хотоос 50 км зайд орших Молл тосгоны жижиг эмнэлэгт төржээ.
Т.Маша