
Японы Засгийн газар иений ханш чангарах нь эдийн засагт нөлөөлж болзошгүй хэмээн үзэж, иений зах зээлийн ханшийг анхааралтай ажигласаар байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас асар их хохирол амссан Япон улсын хувьд эдийн засгаа хамгаалах үүднээс тохиромжтой арга хэмжээ авахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Ам.доллартай харьцах иений ханш чангарснаар нэг иен бүрээс автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани 61 тэрбум иен буюу 380 сая ам.долларын ашгаа алдсан юм.
Т.Маша