УИХ-ын гишүүдээс тав нь гадаадад байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдээс тав нь гадаадад байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр 76 гишүүнээс тав нь УИХ-ын даргын захирамжаар гадаадад ажиллаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Чили улсад, Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан нар БНХАУ-д, УИХ-ын гишүүн Д.Одхүү БНСУ-д ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хөвсгөл аймгийг зорьсон бөгөөд хоёр өдрийн дараа Улаанбаатар хотод буцаж ирэх гэнэ. Өвчтэй гурван гишүүн нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Баяр, Р.Амаржаргал нар юм байна. Бусад 69 гишүүний хувьд ажил үүргээ гүйцэтгэж буй ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж