
Энэхүү төслийн хэрэгжүүлэхэд концесс эзэмшигчээс нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ашиглалт, үйл ажиллагаанаас гарах эрсдлийг концесс бүрэн хариуцах гэнэ. Уг зам нь Өмнөговь аймгийн Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн хилийн боомтын хооронд 47.5 км, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй жилд 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай авто зам байх ажээ.
Төслийн авто замыг “МАК”, “Чинхуа МАК”, “Саусгоби сэндс” ХХК-уудын уурхайнууд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглана. Энэхүү зам барилгын ажлын бүтээн байгуулалтад 200 барилгын өндөр мэргэжилтэн болон туслах ажилтан оролцох бөгөөд үүний 100 ажилтан нь орон нутгийн иргэд байх гэнэ.
А.Зул