Багачууд нийслэл хоттойгоо танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Багачууд нийслэл хоттойгоо танилцлаа

Бага ангийн хүүхдүүдийг Улаанбаатар хоттой танил­цуулах цуврал аяллыг “Сити тур” компани зохион байгуулж байна. Энэ удаагийн аялалд Сонгинохайран дүүргийн 65 дугаар сургуулийн 360 гаруй сурагч хамрагджээ.

Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд саатаж, хөгжөөнт тоглоом тоглон цагийг зугаатай өнгөрүүллээ. Аялалд хамрагдсан хүүхдүүд улсын чанартай музей тайлбартай үзэх, эх орныхоо түүх соёлтой танилцах гээд оюуны хэрэгцээгээ хангадаг аж. Тус компани  энэ аяллыг 12 дахь жилдээ зохион байгуулж буй гэнэ. Аялалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын багачууд ч хамрагдаж байжээ. Аяллын хөтөлбөрийг сурагчдын саналаар гаргадаг бөгөөд өдөрт хоёроос гурван газартай танилцдаг аж. Тус компанийн ерөнхий менежер Т.Ганбаатар “Багш нар байгалийн ухааныг онолоор заадаг. Харин бид гараар бариулж, нүдээр үзүүлдэг учраас илүү өгөөжтэй байдаг” гэв.

Б.Азаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж