С.Оюун “Эртэч монгол хүн” уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

С.Оюун “Эртэч монгол хүн” уулзалтад оролцоно

"Эртэч монгол хүн" өглөөний уулзалтыг сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Эртэч монгол хүн” уулзалт ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өглөө 07.00 цагт УИД-ийн зургаан давхарт болох гэж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун "Монголын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавих ажээ.

Өнгөрсөн хугацаанд болсон “Эртэч монгол хүн” уулзалтаар эрдэмтэн, доктор, профессор, Монгол хэл судлаач Л.Дашням гуай оролцож, уулзалтын салхийг хагалж байсан бол дараачийн зочноор Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав оролцож, Гэгээрэл, бясалгахуйн чиглэлээр лекц уншиж байсан юм.


А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж