
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын үзэж буйгаар тус улс нь стратегийн чухал байршил эзэлдгээс гадна улс төрийн онцгой тогтолцоотой тул гадаадын оролцоо байх ёсгүй хэмээжээ. Тэрбээр “Йемэн, Тунис, Египет, Ливи тэргүүтэй исламын орнуудад өнгөрсөн хавар бослого дэгдэж, улмаар эрх баригчдыг түлхэн унагаасан. Үүнийг өрнөдийн орнууд идэвхтэй дэмжсэний хар гайгаар ард иргэд санасандаа хүрсэн. Мөн манай улсад бослого хөдөлгөөн ширүүсч, иргэний дайнд хүрэхдээ тулаад байна. Гэвч манай улс засгийн тогтолцоогоороо бусдаас эрс ондоо тул аливаа үймээн самуун болох ёсгүй. Өөрөөр хэлбэл, бусад улсад бослого хөдөлгөөний дүнд төр засгаа эргүүлж чадсан бол манай улсад болохгүй. Учир нь Сирид бослого дэгдвэл улс үндэстнээрээ сүйрч, улмаар Ойрхи Дорнодын орнууд дайнд нэрвэгдэх аюултай. Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөн цаашид даамжирч, дэлхийн III дайныг өдөөх болно. Иймээс бослогыг даамжруулах санаатай байгаа өрнөдийн орнуудыг хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна” хэмээв.
Ж.Даш
"Өдрийн шуудан" сонин
