Монголыг зорих жуулчдын тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Монголыг зорих жуулчдын тоо өсчээ

Энэ жилийн аравдугаар сарын байдлаар 334 мянга гаруй жуулчин Монголд иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал найман хувиар өссөн үзүүлэлт юм байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газраас жуулчдыг хүлээн авах зочид буудал, жуулчдын баазад 2001 оноос олон улсын жишигт нийцсэн зэрэглэлээр нь нэгээс таван одоор хэмжиж эхэлсэн байна. Мөн энэхүү үйл ажиллагааны дагуу тус газраас сургалт, хяналтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж