
Одоогоор төслийн санхүүжилт, зураг төсөл зэрэг нь тодорхой болоогүй байгаа ч 2016 он гэхэд төмөр замаа барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэж хойд бүсэд төмөр зам тавьснаар тухайн бүс нутагт байгаа ашигт малтмалын ордуудыг олборлож тээвэрлэх явцад байгаль орчинд учруулах хохирлыг бууруулах болно хэмээн үзэж байгаа юм байна.
УИХ, Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөл буюу Тавантолгойн нүүрсний ордоос хэвтээ тэнхлэгийн дагуу зүүн тийш 1100 км төмөр зам тавих шийдвэрийг гаргаж, ажил нь эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Ингэж хэвтээ чиглэлийн төмөр зам тавих нь зөвхөн өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж тээвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа болохоор хойд хэсэгт ч гэсэн төмөр зам байх шаардлагатай хэмээн үзсэн компаниуд өөрсдийн хөрөнгөөр төмөр зам барихаар санал нийлсэн бололтой.
Эх сурвалж: "Mining mongolia" сэтгүүл
