
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.10.31/ үнэт цаасны арилжаагаар нийт 36 ХК-ийн 181.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 270.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 227.8 мянган ширхэг хувьцааг 97.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 11 ХК-ийн 42.9 мянган ширхэг хувьцааг 84.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 179 хэлцэл хийгджээ.
Нийт 36 үнэт цаас арилжсанаас 13 үнэт цаасны ханш өсч, найман үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21257.67 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 83.58 нэгжээр буюу 0.39 хувиар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 287.5 тэрбум төгрөг болсон байна.
Т.Маша