Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж иржээ. Тодруулбал, энэхүү санаачлагыг 1998 онд АНУ гаргаж,  жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэх болсон байна. Харин 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг олон улсын өдөр болгон дэлхий нийтийн түвшинд зохион байгуулах болжээ. Монгол Улсын хувьд эл өдрийг Их Британийн Хүүхдийн ивээх сангийн идэвхтэй ажиллагааны дүнд 2008 оноос тэмдэглэж ирсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийхийг үүрэг болгож, зөвлөмж ч өгсөн байдаг тул энэ сарын 30-нд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагууд ажлаа дүгнэн, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт зэргийг тодорхойлохоор болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж