Х.Наранхүү гишүүний хэргийг УМБГ-т шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Х.Наранхүү гишүүний хэргийг УМБГ-т шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2000-2007 онд Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан  гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. АТГ-т шалгаж байсан уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас УМБГ-ын тавдугаар хэлтэст харьяалал тогтоон шилжүүлжээ. Хэрэгт хярьяалал тогтоосон ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Төрийн албан хаагч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хамтран оролцсон байж болзошгүй  хэмээн  гэрчээр дуудсан ч хангалттай нотлох баримт олдоогүй гэнэ.

Сяхнаас тус үйлдвэрийн Орос талын нэгдүгээр орлогч захирал А.И.Форменкийг  дээрх хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашигласнаас хэдий хэмжээний хохирол учирсныг тогтоолгохоор шинжээч томилсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж