Nicole Kidman Хавайд амарч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Nicole Kidman Хавайд амарч байна

Холливудын алдарт жүжигчин Nicole Kidman “Just Go To It” киноны зураг авалтаа Хавайд хийж байгаа бөгөөд нэг нас есөн сартай бяцхан гүнж  Sunday Rose-ын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд далайн эрэгт өдрийг өнгөрөөжээ. Тэр хоёр элсэн дээр тоглож, далайн эргээр алхаж, цагийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ. Охиндоо том нарны малгай, цэцгэн хээтэй даашинз өмсгөсөн байсан байна.
Харин түүний нөхөр Keith Urban нь “Stagecoach Festival”-д оролцохоор Калифорнийг зорьсон байгаа аж.

Жүжигчин бүсгүй маань “Just Go To It” кинонд инээдмийн жүжигчин Adam Sandler, Jennifer Aniston нартай хамтран тоглож байгаа бөгөөд 2011 оны хоёрдугаар сарын 11нд киноны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж