Нийтийн тээврийн өвөлжилтийг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн өвөлжилтийг шалгалаа

Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хийснийг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтран шалгажээ. Өвөлжилтийн бэлтгэл буюу тээврийн хэрэгслүүдийн техникийн бэлэн байдал, парк ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийсэн бөгөөд 25 аж ахуйн нэгж байгууллагын 1000 орчим их багтаамжийн автобус хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 25 автобус компаниас гурван компани түрээсийн дулаан зогсоол ашигладаг, бусад 22 компани нь өөрийн эзэмшлийн дулаан гараж зогсоолтой байна. Аж ахуйн нэгжүүд өөрийн гаражийг барьж ашиглалтанд оруулж дулаан зогсоолын хангамж сайжирч байгаа нь өглөө эрт эхэлдэг үйлчилгээнд саатал гарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг юм. Өвлийн бэлтгэл ажлын нэг хэсэг нь шатах тослох материалын нөөцлөлт бөгөөд аж ахуйн нэгжүүд нөөцөө бэлтгэсэн, зарим нь татан авалт хийж байгаа юм байна. Өвөлжилтийн бэлтгэлийг шалгасан гурван байгууллагын хамтарсан комиссоос 11 аж ахуйн нэгж байгууллагад 25 хоногийн хугацаатай даалгавар өгч, биелэлтийг ирэх 15-наас дахин шалгах юм байна.

Мөн зөрчил илэрсэн 15 аж ахуйн нэгж байгууллагад нийт 4.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, үйлчилгээгээ сайжруулж ажиллах талаар чиглэл өгсөн байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж