Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болно

Монгол Улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 2011 оны 11-р сарын 6-ны Ням гаригт 14-н цагаас Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн гурван жилд аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг аймгуудын нэрэмжит болгон зохион байгуулж 256-н бөх зодоглодог уламжлалтай болсон билээ. Энэ жил дөрөв дэх жилдээ явагдах гэж байгаа юм. Харин Дорнод аймгийн нэрэмжит барилдаан анх удаа болох гэж байна. Барилдааныг  “Дорнод нутаг” клуб , Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран явуулахаар болжээ. Дорнод аймгаас үе үеийн олон хүчтэн бөх төрөн гарсан түүхтэй. Тухайлбал эрт дээр цагаас нь эхлэн нэр хөөвөл хуучнаар Сэцэн Хан аймаг Мин засгийн хошуунаас тодорсон Даншиг наадмын Даян аварга Должингийн Гомбожав буюу Хүдэр аварга, Их шавь, Галын гол отог Сэцэн Хан аймгийн Далай бэйсийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт мэндэлсэн ах дүү хоёр алдарт Далай Даян Дархан аварга Омбойн Гэлэгсэнгэ,  Омбойн Дугар нарын Даншиг наадмын гурван аварга цолтон төрсөн бол Ардын хувьсгалын ойн баяр наадмуудын түүхэнд Гулзагай хэмээн алдаршсан Улсын арслан Учралын Дамчаа, Хумбан хар хэмээх Тамжавын Балсан, Баргын хэмээх Шагдарын Гилэг, Халхголын Хасын Өлзийсайхан нарын тэргүүтэй дөрвөн арслангаараа манлайлуулсан хорин Улсын цолтой бөх энэ нутгаас төржээ.       
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж