
Яаж гэж үү ? таны хаягдал цахилгаан хэрэгслийг маш амархан борлуулж өгөх олон вэбсайтууд байдаг. Тэд ямар төрлийн цахилгаан бараа хэдэн төгрөгөөр худалдаж авах нь ялгаатай ч бүгд нэг зарчмаар ажилдаг.
Хуучин цахилгаан хэрэгслээ хэрхэн худалдах вэ ?
Ямар төрлийн хэрэгсэл гэдгээр нь хайлт хийнэ.
Барааны талаархи мэдээллийн хэсгийг бөглөнө. / Эдэлсэн хугацаа, чанарын үзүүлэлт гэх мэт/
Тухайн компани танд үнэ санал болгоно.
Хэрэв та худалдахаар шийдвэл илгээх хаягыг хэвлэж аваарай. Зарим тохиолдолд тэд өөрсдөө илгээмжийн хайрцаг явуулдаг.
Төлбөрийн хэлбэр янз бүр байх бөгөөд ихэнх нь дансаар эсвэл кредит картаар төлөх нь бий.
Анхаарах зүйлс:
Хамгийн сайн үнэд хүргэх хэрэгтэй. iPhone 3G, 8GB-ийн хувьд сайн үнэ бол $119 to $186. Тиймээс сайн үнэ сонсох хүртлээ хэд хэдэн вэбсайтаар ороорой.
Таны илгээх бараа тэдний тавьсан нөхцөлд тохирох эсэхийг сайн уншаарай. Зарми вэбсайтууд танд бодлоо өөрчлөх боломж олгож барааг чинь буцаан явуулдаг бол зарим нь дахин боловсруулалтад шууд явуулдаг.
Хуучин цахилгаан хэрэгслээ худалдах гэж удаан хүлээх хэрэггүй. Учир нь хуучрах тусмаа үнэ нь буурдаг.
Доорхи вэбсайтууд танд хуучин цахилгаан хэрэгслээ мөнгө болгоход туслах болно.
Gazelle нь гар утаснаас авахуулаад MP3 тоглуулагч, Лаптоп, дижитал камер, мөнгөний машин, гэрэл зургын аппаратны линз зэргийг худалдаж авдаг. Мөн түүнчлэн танд хуучны кино, тоглоом байвал тэд сонирхох болно. Хэрвээ цахилгаан хэрэгсэл чинь ашиглах ямар ч боломжгүй болсон бол амархан хогноосоо салж болох арга бол дахин боловсруулалтанд илгээх явдал юм. Байгаль орчинд ээлтэй хамгийн зөв гарц.
NextWorth нь iPods, iPhones, гар утас, камер, цахим унүигч, лаптоп, video тоглоомнууд, GPS, DVD, мөн кино худалдаж авдаг. Тэд цахилгаан хэрэгслийнхээ өгөгдлийг устгаж байхыг анхааруулдаг.
Flipswap зөвхөн гар утас худалдаж авдаг. Ямар ч асуулт шаарддаггүй. Гэхдээ тэд хэвийн ажиллагаатай гар утас л сонирхдог. Хэрвээ таны илгээсэн гар утас шаардлагад нь нийцэхгүй бол тэд санал болгосон мөнгөө явуулалгүй гар утсыг дахин үйлдвэрлэлтэд шилжүүлдэг.
Тэдний огт хэрэгцээгүй гар утасны жагсаалт гаргадаг бөгөөд дахин үйлдвэрлэлтэд шилжүүлсэн гар утасны үнэ мод тарихад зориулсан хандивын дансанд ордог аж.
Хуучин цахилгаан хэрэгслээ дахин боловсруулалтад өгмөөр байна уу?
Томоохон үйлдвэрлэгчид хэрэггүй болсон бүтээгдэхүүнээ буцааж авдаг бол зарим нь шинэ бүтээгдэхүүн худалдаж авах бонус олгодог байна. жишээлбэл Apple корпораци дахин үйлдвэрлэлд хуучин бүтээгдэхүүн авчирч өгсөн тохиолдолд шинэ iPod худалдаж авах 10% хямдрал олгодог аж.
Зарим жижиг үйлдвэрлэгчид таны хуучин цахилгаан барааг үнэгүй дахин үйлдвэрлэлд оруулдаг байна.