
Энэ тоглолтод Месси чухал үүрэг гүйцэтгэж эхний 30 минутад хет-трик хийлээ. Месси 13 дахь минутад торгуулийн цохилтоор эхний гоолоо хийж, 21, 30 дахь минутад дараалан гоол оруулсан.
Тэрээр энэ улирлад гурав дахь удаагаа хет-трик хийж байгаа нь энэ. Мөн багийнхаа хожилд Куэнке, Алвеш нар тус бүр нэг гоол нэмэрлэлээ. “Мальорка” 94 минутын турш ердөө л хоёр удаа хаалга руу чиглэсэн цохилт хийжээ.
“Үндэсний шуудан” сонин