Ерөнхий шүүгч Ховдод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч Ховдод ажиллаж байна

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг өнөөдөр, маргааш Ховд аймгийн шүүхийгн  ажил байдалтай нь танилцахаар болжээ. Энэ үеэрээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулж, Шүүхийн тухай багц хууль болон шүүхийн шинэчлэл тойрсон асуудлуудаар шүүгч, ажилтнуудтай санал бодлоо солилцож байгаа аж.

Мөн шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдал, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудал, шүүхийн нээлттэй ил тод байдал хэрхэн хэрэгжиж байгаа зэрэгтэй танилцана.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж