Лууван, төмсөөр хэрхэн маск бэлтгэх вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Лууван, төмсөөр хэрхэн маск бэлтгэх вэ ?

Луувангын энэхүү маск нь бүх төрлийн  арьсанд тэжээл өгч арьсны тослогыг
тэнцвэржүүлэн чийгшүүлэх үйлчилгээтэй.

Бэлтгэх арга:
Танд дунд зэргийн хоёр ширхэг лууван, нэг хоолны халбага зөөхий
хэрэгтэй. 
1. Луувангаа арилгаж цэвэрлээд үрэгчээр үрнэ.
2. Үрсэн луувангаа нухаш болгоно.
3. Нухаш дээрээ нэг халбага зөөхийгөө хийгээд хутгана.

Түрхэцээ нүүр, хүзүүн дээрээ жигд түрхэж 15 минут байлгасны эцэст бүлээн
усаар угаана. Энэхүү маскыг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ тавьбал үр
дүн илүү байх болно.

Хуурай арьсны маск бэлтгэх арга
Үүнийг бэлтгэхэд танд дунд зэргийн нэг ширхэг төмс, нэг хоолны халбага
зөгийн бал, нэг ширхэг өндөгний шар хэрэгтэй.

Бэлтгэх арга:
Төмсөө хальсалж цэвэрлээд чанана. Чанасан төмсөө нухаж зөгийн бал,
өндөгний шараа хийн сайтар хутгана. Түрхэцээ  бүлээн дээр нь нүүрэн
дээрээ тавиарай. 15-20 минут байлгасны эцэст бүлээн усаар угаана.
Энэхүү маскыг долоо хоногт хоёроос доошгүй удаа тавьбал үр дүнгээ өгөх
юм. Уг маск нь арьсыг цагааруулж, сэвхийг бүдэгрүүлж, чийгшүүлэх
үйлчилгээтэй.

Тослог арьсны маск бэлтгэх арга
Хэрэв та тослог арьстай бол нэг нэг ширхэг чанасан төмсийг нухаж, нэг
хоолны  халбага зөгийн бал, нэг ширхэг өндөгний цагаантай холиод маск
бэлдэж болно. Түрхэцээ нүүр хүзүүн дээрээ жигд түрхэж 20 минут байлгасны
дараа бүлээн усаар угаагаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж