
Мөн Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхлэх аж. Тус хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.
Г.Дарь