Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

”Бодлын хулгайч”

Сэтгүүлч
Д.Төр­мөнх зохио­лыг нь бичсэн кино өнөөдөр хүн бүрийн ярианы сэдэв
болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэрхүү бүтээл бол “90 саяын”
Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бодлын хулгайч” кино юм. Урлаг
судлаач, шүүмжлэгчид “Энэ бүтээл Монголын кино ур­лагийн нэн шинэ
түүхэн хөгжлийг тодорхойлох нь дамжиггүй” гэлцэж байгаа. Харин үүнд сайн
найруулагч, сайн жүжигчнээс гадна бодит түү­хийг кино зохиол болгон
бичсэн зохиолчийн хөдөлмөр, ур ухаан чамгүй нөлөөлсөн нь дамжиггүй.
Ямартай ч түүний шийдэл  үзэгчдийг уйлуулж, нэгийг бодуулж дөнгөсөн шүү.

Киноны сайн, мууг хамгийн энгийнээр тодорхойлох нэг өгүүлбэр
байдаг. “Кино театраас гараад гэртээ харих хүртлээ бодогддог киног сайн
кино гэнэ. Харин муу киног харих замдаа л мартчихдаг” гэж. Д.Төрмөнх
нэгэн цагт “Нохойн орон” киногоороо үзэгчдийг байлдан дагуулж, Монголын
кино урлагийн хөгжлийг дэлхийн тавцанд таниулж байсан. Харин одоо
“Д.Төрмөнхийн зохиолоор бичсэн “Бодлын хулгайч” кино нэгэн үед гарч буй
монгол кинонуудтай харьцуулшгүй бүтээл боллоо” гэж үзэгчид дүгнэж
байна.  Нэгэн хүний бодит түүх,  бодлыг ийнхүү дэлгэцнээ амилуулсан
Д.Төр­мөнх өөрөө “Бодлын хулгайч” байж таарна. Тэрбээр нэгэнтээ
“Бүгдээрээ Холливудыг эзэлье” гэж хэлсэн байдаг. Магадгүй түүний хувьд
Холливудыг эзлэх мөрөөдөл нь биелэх цаг ойртсон байж мэднэ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж