"Монголын төмөр зам" компанийн IPO-ийг хэрхэн хийх талд эхлээд дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих талаарх баримт бичгийг УИХ-д батлуулахаар өргөн бариад буй тухай Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаяр “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр мэдээлжээ. Түүний хэлснээр, Монголын хөрөнгийн бирж Лондоны биржтэй ажиллаж буй ч Хонконгийн хөрөнгийн бирж нь IPO хийхэд илүү тохиромжтой ажээ.
Төмөр замыг сүлжээг өргөжүүлэхэд 5 тэрбум ам.доллар шаардлагатай болоод буй юм. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” компанийн 49 хувийг Хонконгийн биржид арилжиж магадгүй байна.
Одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж байж шийдэх ч, компанийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон Хонконгийн биржид арилжих замаар төмөр замын дэд бүтцийн өргөтгөлд шаардлагатай хөрөнгийг босгох нь тодорхой байна.
Гэхдээ IPO-ийн хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө босгох нь тодорхойгүй байгаа юм.
Б.Төгс