
Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс Гүрж энэ талаарх асуудлыг хүлээн авсан тухай дуулгасан байна. Уулзалтын дараа Гүржийн нийслэл рүү хэлэлцээрийг эцэслүүлэхээр ажлын хэсэг явуулна гэдгийг ч дуулгажээ. Хэрэв асуудал нааштайгаар шийдэгдвэл Орос улс энэ оны эцэс гэхэд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс болно гэж итгэж буйгаа Швейцарийн Ерөнхийлөгч Micheline мэдэгджээ. Гүрж нь уг байгууллагад Оросыг элсүүлэхээс татгалзаж буй цорын ганц гишүүн улс юм.
Оросын холбооны улс нь арван найман жилийн өмнө анх Дэлхийн худалдааны байгууллагад элсэх өргөдлөө өгч байжээ.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ жилийн байдлаар 1.9 триллион ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж буй юм.
Б.Төгс