
нэг юм, Орчин vеийн шинжлэх ухаан жирэмсэн болсноос хойш бус жирэмсэн
болохоос өмнө юуг анхаарч хэрэгжvvлэх тал дээр анхаарлаа хандуулах
болжээ.
Жирэмсний явцад хvvхдийн хөгжилд амин чухал vе нь жирэмсний эхэн буюу
өөрөөр хэлбэл эмэгтэй жирэмсэн эсэхээ баттай мэдэхээс өмнөх vе юм.
Жирэмсний энэ vед бэлтгэлтэй байж өөрийгөө болон хэвлий дэх хvvхдээ
зарим халдварт болон бусад өвчин, тэжээлийн дутагдал,
гэмтлvvдээсхамгаалах хэрэгтэй.
Жирэмсэн болохоос 1-2 сарын өмнө эмчийн vзлэгт орох нь чухал.
Ингэхдээ цусны шинжилгээ хийлгэж цусны бvлэг, гепатит В, улаан бурханаар
өмнө нь өвдөж байсан эсэх тогтоолгох хэрэгтэй. Жирэмсэн байхад зарим
өвчин /салхин цэцэг, улаан бурхан, шар гэх мэт/ эх хvvхдэд зvгээр vед
туссанаас хэд дахин хvнд, хор уршиг ихтэй байдаг. Ялангуяа хvvхдэд насан
туршийн эмгэг vлдээдэг бөгөөд ихэнх тохиолдолд хvvхэд энддэг.
Мөн хоололтондоо анхаарч төрөл бvрийн жимс, жимсгэнэ хэрэглэн биеэ
жирэмсэн болоход бэлдэж болно. Дасгал хийж биеэ чийрэгжvvлснээр
жирэмсний vеийн зарим хvндрэлvvдээс урьдчилан сэргийлж болно. Архи тамхи
хэрэглэж болохгvй. Эмчийн зөвөлгөөгvйгээр эм хэрэглэхгvй байвал зохино.