
Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сарын 15-наас өнөөдрийг хүртэл “Halloween-2011” баярын хөтөлбөрийг мэдрүүлсэн. Тэгвэл энэхүү баярын хаалт өнөөдөр болох аж. Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд 18.00 цагт Монголын хамгийн олон аймшгийн “баатрууд” нэг дор цуглах гэнэ. Муу ёрын 666 аймшгийн баатруудын парад Үндэсний соёл амралтын хүрээлэнг өнөөдөр орой эзлэх юм. “Halloween”-ы баярын энэ үдэш таныг сүнс, зомбинууд угтаж, хараагдсан хосын төглийг аймшигт сүнснүүдээс чөлөөлөн, хайртай хосуудыг дахин учруулах их аялалд дуудах болно.
Тэднийг аварч чадвал бидний баяр эхэлж, 666 аймшгийн баатруудын парад, галын наадам, рок хамтлагийн тоглолтоор цааш үргэлжлэх болно. Хамгийн олон аймшгийн баатаруудыг нэг дор харахаас гадна та өөрөө ч мөн хамгийн аймшигтай дүрд хувирч, түүнийгээ жинхэнэ мэт илэрхийлэн, энэ үдшийн эзэн нь болоорой. Эдгээрээс гадна олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байгаа гэнэ.
Аймшигт энэ үдшийн парадад оролцох тасалбарын үнэ 3000 төгрөг аж.
М.Урин