Нийгэм, байгаль орчин, эрүүл ашгийн төлөө ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Нийгэм, байгаль орчин, эрүүл ашгийн төлөө ажиллана

10 сарын 29-ны өдөр компанийн зохистой засаглалыг орон даяар сурталчилж, хөгжүүлэх чиглэлээр томоохон ажлыг эхлүүлээд буй “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл”-ийн охин компаниуд болох ХасБанк ХХК, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, ТэнГэр Даатгал ХХК, ТэнГэр Сольюшнз ХХК Х.А.С. ТББ зэрэг компаниудын нийт 1,400 ажиллагсад нэгэн дээврийн доор хуран цугларч, байгууллагынхаа шинэчлэн найруулсан эрхэм зорилго, хэтийн зорилттойгоо танилцлаа.

“ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” нь Даян Дэлхийн Ил Тод Тайлагнал (GRI) болон НҮБ-ийн Даян Дэлхйин Гэрээнд нэгдэж орсон байгууллагын хувьд байгаль орчин, нийгмийн эрүүл, ухаалаг хөгжлийн зарчмуудыг баримтлах амлалт үүргийг хүлээж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн билээ.

Эрхэм зорилго, хэтийн зорилтынхоо хүрээнд Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг хэмээн тодорхойлсон гурван тулгуур зарчмыг хэрэгжүүлэхийг зоригч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор санхүүгийн зорилтуудаа нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөнүүдтэй тэнцвэржүүлэхэд шаардагдах байгууллагын хүчтэй үндэс суурьтай юм.

 ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болд Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг хэмээн тодорхойлсон гурван тулгуур зарчмын талаар үг хэлэхдээ “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл”-ийн хэмжээнд бидний эрхэмлэдэг суурь зарчим дээр тулгуурласан гурван хамтлаг бий болж, ингэснээр эл гурван чиглэлээр ажиллагсад өөрсдийгөө сорих, багаар ажиллах, олон нийтэд түгээх, нийгэм, байгаль орчинд ээлтэй ажил, үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх боломжтой юм. Бидэнд давуу тал болох олон үйл ажиллагаа байгаа бөгөөд эдгээр хамтлагуудаар дамжуулан ажлуудаа сайжруулах, шинэ зүйлийг санаачлахад энэхүү арга хэмжээний зорилго оршино. Бид нийгэм, байгаль орчин болон ард түмэнд ач тустай байхын тулд хүчин зүтгэл гаргана” гэлээ.

Хурлын үеэр тус байгууллагын нийт ажиллагсад амжилттай хэрэгжүүлж улмаар олны сайшаал хүртсэн төсөл, үйл ажиллагаануудыг танилцуулж, цаашид нийгэм, экологи, санхүүгийн боловсрол зэрэг чиглэлээр шинэ санал, санаачлагуудыг хэрэгжүүлж, нийгэм, эх дэлхийгээ хамгаалах замаар эрүүл ашиг олохын төлөө ажиллахыг уриалав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж