Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Арьсанд улирал, нас, сэтгэл санааны тавгүйтэл, эрүүл мэндийн байдал,
жирэмслэлт гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Иймээс гоо
сайхны бүтээгдхүүнээ ч цаг тухайд нь тохируулан сольж байх нь зүйтэй юм.
Жишээ нь: өвлийн улиралд чийгшүүлэх тэжээл өгөх зориулалттай тос, зун нь арьсныхаа бохирдолтонд илүү анхаарч арьс чангаруулах болон нарны
хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй нарны туяаг арьсанд
нэвтрүүлэхгүйгээр шүүх чадвартай бэлдмэлийг хэрэглэх нь зохимжтой.

Гоо сайхны бүтээгдэхүүн
арьсанд хэр хурдан үйлчилдэг вэ?

Бүтээгдэхүүн үр дүнгээ өгч эхэлтэл тодорхой нэг хугацаа шаардлагатай
байдаг ихэвчлэн хэрэглэх заавар үр дүнгийн талаар шошго хайрцган дээр
заасан байдаг. Ер нь төрөл бүрийн тосны үйлчилгээний үр дүнгийн дундаж
үзүүлэлт 3-4 долоо хоног байдаг. Харин үрчлээний эсрэг бүтээгдэхүүний
идэвхжил арай хожуу буюу дундаж үзүүлэлтээс даруй нэг сар орчмын дараа
үр дүнгээ өгч эхэлдэг байна. Мөн спирт агуулаагүй гоо сайхны
бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь зөв үү гэсэн асуудал тулгардаг. Та
хэвийн арьстай бол спирт агуулсан тоник лосьон зэргийг хэрэглэж байх нь
зүйтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүн л
таны арьсыг төгс харагдуулж чадна гэдэгт та итгэдэг үү?

Арьс бол таны бие эрхтэний толь, эрүүл мэндийн байдал тань арьсан дээр
чинь тодорхой илрэн гардгийг хэзээ ч мартаж болохгүй. Харин харшил болон
улайлт нь таны бие эрхтэнд ямар нэгэн юм дутагдсан эсвэл илүүдсэнтэй,
арьсны өнгө зүс доройтох нь ходоодны үйл ажиллагаа муудсантай шууд
холбоотой байдаг ажээ. Арьс хэт хуурайших, батгаших, бижрүүтэх нь бие
эрхтэний бодисын солилцоо алдагдсаныг илтгэж байдаг. Мэдээж эдгээр бүх
асуудлуудыг шийдэхэд дан ганц арьс арчилгааны бүтээгдэхүүнд найдаж
болохгүй бөгөөд заримдаа энэ нь эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг.
Тиймээс эдгээр тохиолдолд яаралтай эмчид хандаж асуудлаа “дотроос нь”
шийд.

Байгалийн гаралтай
бүтээгдэхүүн гэж юу вэ? Хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?

Сүүлийн жилүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч фирмүүд энэ асуудал
дээр анхаарлаа хандуулах нь ихсэж байна. Хайрцаг болон санамж дээр
тухайн бүтээгдэхүүний хэр экологийн цэвэр бүтээгдэхүүн болох талаар
дурдсан байдаг. Хамгийн эргэлзээтэй тодорхойлолт бол “амьтан дээр
туршаагүй” гэсэн сануулга юм. Энэ нь уг бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд
“найрлагад” орсон ямар нэг элементийг урьд нь амьтан дээр туршигдаж
батлагдаагүй гэсэн үг юм. Тиймээс тухайн тохиолдолд итгэх, итгэхгүйгээ
та өөрөө л шийдэх хэрэг. “Байгалийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн санамжтай
арьс арчилгааны бүтээгдэхүүнд ч болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь
байгалийн гаралтай олон бодисууд жишээ нь: балжингарамын тос, зөгийн бал
арьсанд харшил өгөх тохиолдол байдаг.
Өнөө үед хэрэглээнд гарч байгаа “Азоны давхрагад нөлөөлөхгүй” гэсэн
бичигтэй сүрчигүүд уламжлалт аргаар гаргаж авсан сүрчигүүдийг бодвол
хүний биед болон байгальд хор нөлөөгүй ажээ. Мөн гоо сайхны
бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хийхэд хамгийн хоргүй найдвартай,
түүхий эд бол цаасан хайрцаг болон хөнгөн цагаан юм байна.

Гоо сайхны бүтээгдэхүүнд
“дагалдагч хэрэгсэл” гэж байдаг уу?

Зарим нэг туслах хэрэгсэлгүйгээр та гоо сайхны бүтээгдэхүүнийхээ
үйлчилгээг идэвхжүүлж үр дүнг нь түргэн үзэж чадахгүй л болов уу. Жишээ
нь уруулынхаа болон зовхиныхоо будгийг арилгахад танд цэвэрлэгээний
савханцар болон шингээгч хөвөн ашиглах хялбар байдаг нь ойлгомжтой юм.
Мөн толь танд арьсныхаа байдал болон үүссэн эсвэл үүсэх гэж байгаа
“таагүй ”зүйлийг олж харахад туслана. Шүршүүрт орохдоо өмсдөг малгай ч
танд нүүрээ цэвэрлэх маск тавихад үсийг унжихаас хамгаалах таатай
хэрэгсэл болж өгдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж