Дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндэллээ

Дэлхий нийт цаг тоолон хүлээж байсан долоон тэрбум дахь иргэн өнөөдөр Филиппин улсын нийслэл Манилад мэндэлжээ. Долоон тэрбум дахь иргэн болсон бяцхан охин 2,5 кг жинтэй төрсөн ба эцэг, эх нь охиндоо Даника Мей Камачо гэх нэр хайрлажээ. Манила хотын Жозе Фабеллагийн нэрэмжит эмнэлэгт амаржсан охины ээж Камиль Далура “Тэр үнэхээр хайр хүрмээр эгдүүтэй. Би охиноо дэлхийн долоон тэрбум дахь иргэн болсон гэдэгт итгэж чадахгүй байна” хэмээжээ. Бяцхан охин К.Далурагийн хоёр дахь хүүхэд гэнэ.

Дэлхийн долоон тэрбум дахь иргэн болсон охины зургийг авахаар хэвлэл мэдээллийнхэн олноор цуглараад байгаа ба НҮБ-ын төлөөлөгчид хүртэл очсон тухай ABS-CBN News-т мэдээлжээ. НҮБ-ын төлөөлөгчид дэлхийн долоон тэрбум дахь иргэнтэй уулзаж, бяцхан бялуугаар бэлэг барьсан гэнэ. Түүнчлэн орон нутгийн байгууллага, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг сангуудаас Даника Мей Камачо охинд бэлэг сэлт илгээсээр байгаа аж.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж