Сонгуулийн хууль гацаанаас гарах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль гацаанаас гарах эсэхийг шийднэ

УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн холимог тогтолцоог авч, мажоритар давамгайлсан 28:48 харьцаагаар УИХ-ын суудлыг хуваахаар үндсэндээ тохироод буй. Гэвч дахин нэг гацаа гарч ирсэн нь сонгуулийг том 26 тойргоор явуулах уу, жижиг 48 тойргоор хийх үү гэсэн асуудал болоод байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн 2008 оны сонгуульд хэрэглэсэн олон мандаттай том 26 тойргийг задлахгүй гэж байгаа бол МАН-ын бүлгийнхэн нэг мандаттай жижиг 48 тойргоор сонгуульдана гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг дахин хэлэлцэнэ.

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхний мэдээллийг сонсч хуулийн хэлэлцүүлэг гацаанаас гарах эсэхийг өнөөдөр шийдэх гэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнө нь барьж байсан пропорциональ давамгайлсан 26:50 хувилбараа орхиж тэнцүү 38:38, улмаар МАН-ын санал болгосон мажоритар давамгайлсан 28:48 хувилбарыг авахаар хоёр удаа буулт хийсэн. Харин энэ удаа аль тал нь буулт хийж, томсгосон, жижигсгэсэн тойргийн алийг Сонгуулийн хуульд тусгах нь одоогоор тодорхойгүй байна.


Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж