Дарагдсан иргэдийг гаргаж чадаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Дарагдсан иргэдийг гаргаж чадаагүй байна

Нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх иргэн н.Хаанагийн нүүрсний уурхайд энэ сарын 24-ний өдрийн 23.00 цагийн орчим нуралт үүсч хоёр иргэн дарагдсан. 70 орчим метрийн гүнд дарагдсан тэднийг аврахад хүнд байгаа бөгөөд өчигдөр нийслэлээс шаардлагатай тоног төхөөрөмжийг Налайх руу илгээсэн. Уул уурхайн аврах албаны 44 аврагч болон ОБЕГ-ын Аврах ангийнхан өчигдрөөс цаг наргүй ажиллаж байгаа ч одоо хэр нь гаргаж чадаагүй байна.
ОБЕГ-ын дэд дарга, комиссар Д.Намсрайгийн өнөөдөр мэдээлснээр аврагч нар ухсаар одоо 10 метр ухах үлдээд байгаа аж. “Одоо 6-7 цагийн ажил байгаа болов уу гэж таамаглаж байна” гэв.
Налайх дүүрэгт оршин суудаг, хувиараа уурхайд ажилладаг 50 настай Б.Нягтбаатар, 23 настай Жагаа нурангид дарагдаад 57 цаг болж байна.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж