Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Найруулагч Жэймс Камерун “Титаник” киногоо 3D болгон хувиргахаар шийджээ. Ирэх онд дэлгэцэнд гарах шинэ хувилбарыг танилцуулан өнгөрсөн баасан гаригт 18 минутын хэсгийг олон нийтэд үзүүлсэн байна. Харин мэргэжилтнүүд, тухайлбал 3D киногоор сүүлийн үед нэлээд амжилт олж яваа уран бүтээлчид анхнаасаа 3D-гээр аваагүй киног ингэж хувиргах нь учир дутагдалтай хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Жэймс Камерун киногоо 2.99D хэмээн тодотгов.


“Тэр үед 3D камер, ийм кино театрууд байсан бол эргэлзээнгүй би 3D кино л хийх байсан. Гэхдээ одоо оролдоод үзье” хэмээн “Титаник”-ийн найруулагч өгүүлэв. Түүний мэдэгдсэнээр шинэ хувилбарыг бүтээхэд 300 уран бүтээлч 60 долоо хоног ажиллах бөгөөд 18 сая ам.доллар зарцуулах гэнэ. Кино ирэх оны дөрөвдүгээр сарын 6-нд дэлгэцэнд гарна. “Титаник” хөлөг онгоц далайд гарсны 100 жилийн ой ирэх оны дөрөвдүгээр сарын 10-нд тохиох бөгөөд үүнд 3D “Титаник”-ийг зориулж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж