
Сан Францискогийн уран зургийн галлерейгаас зураач Пикассогийн гар зургийг хулгайлан гарч одсон хулгайч хэргээ хүлээжээ. Зургийг сугандаа хавчуулан нуун авч гарсан 30 настай дарсны зөөгч Марк Люго гэгч өнгөрсөн долдугаар сард Вейнстейны галлерейгаас алдарт зураачийн 1965 оны бүтээл болох 275,000 ам.долларын үнэтэй “Tete de Femme” нэртэй зургийг хулгайлсан юм. Хулгайчийг хяналтын камерт үлдсэн дүрс бичлэг болон таксины жолоочийн тусламжтайгаар 24 цагийн дотор баривчилж, өнөөдрийг хүртэл саатуулж байсан ба ирэх арваннэгдүгээр сард суллах юм байна. Гэхдээ түүнийг өөр нэг хулгайн хэргээр Нью Йоркийн шүүхэд шилжүүлэх бололтой. Цагдаа нар түүний байрыг нэгжиж, Пикассогийн хулгайлагдсан өөр зурагнуудыг ч олсон байна. Марк Люгог ялласан Сан Францискогийн прокорур "Тэр урлагийн үнэт зүйлст дуртай боловч мөнгө төлөх дургүй хүн юм” гэжээ.
Н.Энх