
Ноён Бан Ги Мүн 2009 онд Монгол Улсад айлчлахдаа монгол үндэсний гэрт зочилж байснаа дурсчээ. Мөн тахийн шинэ төрсөн унаганд “Энхтайван” гэдэг нэр өгсөн, монгол үндэсний урлагийн тоглолт үзсэн үдшийг санан дурсдагаа илгээлтдээ дурдсан байна.
Дэлхий нийтээрээ баримтлах бидний зорилго бол нэгдмэл зорилготой байх явдал. Даяаршсан асуудлууд даяаршсан шийдлийг шаардана. Энэ бүхэн дэлхий нийтээрээ хүч чадлаа нэгтгэн нийт хүн төрөлхтөний өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх ёстойг сануулж байна. Нийтийн сайн сайхны төлөө долоон тэрбум хүнтэй дэлхийгээ нэгэн гэр бүлд нэгтгэе” гэжээ.
Д.ОЮУН