Москвагийн “Их театр” амилллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Москвагийн “Их театр” амилллаа

Дэлхийд алдартай Москвагийн “Их театр” зургаан жил засвартай байсны эцэст өнгөрсөн баасан гаригт дахин нээгдлээ. Театрыг сэргээн засварлахад ойролцоогоор хагас тэрбум фунт стирлинг зарцуулсан байна. Улирлын хамгийн чухал тоглолтод бэлтгэдэг бүжигчдийн хөлс шингэсэн бэлтгэлийн танхимыг  уран бүтээлчид хүлээн авчээ. Их театрыг сэргээн засварлах ажлыг  2005 онд эхлүүлсэн ба тэр үед хэн ч ийм нүсэр ажил болно гэж төсөөлөөгүй байсан гэнэ. Театрын дотор хананд алтан навчис  сийлж, бүхэлд нь алтаар өнгөлжээ. Театрыг нээхээс өмнө Ерөнхийлөгч Д.Медведев засварын ажлын гүйцэтгэлийг нүдээр харахаар ирсэн байна.  Театрын тайзны хөшиг дээрх хуучин Зөвлөлт Холбоот Улсын бэлгэдэл болох алх, хадуурыг одоо ОХУ-ын төрийн далбааны бүргэдээр сольжээ. Түүнээс гадна оркестрийн хөгжмийн  зэмсгүүд, уран бүтээлчдийн хувцас, хэрэглэлийг бүгдийг шинэчилсэн байна. Москвагийн “Их театр” 1856 онд байгуулагдсан ч энэ  театрын түүх бүр 1700-гаад оноос эхтэй гэдэг. 1812 онд “Их театр” Наполеоны дайралтын үеэр бүхэлдээ шатаж байсан гунигт түүх бас бий.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж