
Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал ярихаар болсон байна.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай”, “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцахаар төлөвлөөд байна.
Д.ОЮУН