Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн
Анхны таван яамныхан дартсаар өрсөлдөж байна
Энэ оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ. Ой тэмдэглэх арга хэмжээ олон цуврал ажлаар үргэлжилж байгаа юм. Түүний хүрээнд анхны таван яам болох Батлан хамгаалах яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан хаагчдын дунд өнөөдөр дартсын тэмцээн болж байна. Өглөө 10.00 цагаас Гадаад харилцааны яамны “Номин” танхимд эхэлсэн тэмцээний нээлтэд таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцжээ. Д.ОЮУН