Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 24-28-ны хооронд нийт таван удаагийн арилжааг явуулж, 62 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 704.4 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн  үнэтэй  65 ширхэг бондыг  650.0 мянган  төгрөгөөр арилжсан байна.

ТОР-20 индекс 21341.25 нэгжид хүрч,  өмнөх долоо хоногоос  144.31 нэгжээр буюу 0.7%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 32.7 тэрбум төгрөгөөр буюу 1.4% өсч, 2 их наяд 305.0 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Бэрх уул /74.2%/, Монгео /32.0%/, Гурил тэжээл булган /31.8%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монноос /13.0%/, Сөдөт /10.8%/, Гутал /10.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт  62  үнэт цаас арилжигдсанаас 34 үнэт цаасны ханш  өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан  үнэт цаасанд Ремикон/623.8 мянган ширхэг/, Гермес центр /372.7 мянган ширхэг/, Эрдэнэт хүнс /145.1 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Эрдэнэт хүнс /171.7 сая төгрөг/, Ремикон /93.4 сая төгрөг/, АПУ /67.3/ сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж