цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн,Увс нуур болон Их нууруудын хотгороор 0-5 градус, говь болон Дорнод Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 31-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.