Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.10.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, говь талын нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 2 хэм дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

http://tsag-agaar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж