
Холливудын жүжигчин Самуэль Л.Жексон хамгийн өндөр орлоготой жүжигчдийг тэргүүлж, Гиннесийн амжилтыг эвдсэн гэнэ. Өдгөө 62 настай жүжигчин Самуэль Л.Жексон “Jurassic Park”-аас авахуулаад “Pulp Fiction” зэрэг олон арван кинонд тоглож, 7.42 тэрбум ам.долларын ашиг олжээ. Тэрбээр маш олон кинонд туслах дүр бүтээсэн ч 1991 онд тоглосон “Ширэнгийн халуурал” киноны дүр нь хамгийн их шүүмжлэлд өртсөн билээ. Түүнээс хойш жүжигчин Самуэль жилд дунджаар гурав, дөрвөн кинонд тоглох болсон байна. Тэрбээр ирэх жил нээлтээ хийх гурван кинонд тоглосон ажээ. Америкийн жирийн ажилчдын гэр бүлд төрсөн Самуэль Л.Жексон жүжигчний ажлаа хамгийн сонирхолтой нь гэж үргэлж ярьдаг гэнэ.