Зэс болон бусад металын үнэ 6 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Зэс болон бусад металын үнэ 6 хувиар өсөв

Хоёр жил шахамын хугацаанд үргэлжилсэн Европын орнуудын өрийн хямралыг шийдэх бодитой алхамыг Европын удирдагчид өчигдөр хийсний дараахан нь зэс болон никель, хар тугалга, цагаан тугалга, никель, цайр зэрэг металын үнэ 4-6 хувиар өсчээ.
Өчигдөр нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ Лондоны металын биржид 7700 гаруй ам.доллар байсан бол одоо 8000 ам.доллар давчихаад байна.
Харин Нью-Йоркийн бирж COMEX-д нэг тонн зэс 8150 орчим ам.доллараар худалдаалагдаж байна. Мөн бусад металын үнийн хувьд, тухайлбал нэг тонн никель 19895 ам.доллар, хар тугалга 2040 ам.доллар/тонн, цайр 1944 ам.доллар/тонн болж тус тус өсчээ.
Хэдийгээр АНУ-ын эдийн засгийн байдал хүндрэх хандлагатай байгаа ч, Грекийн Засгийн газрын нийт өрийн хагасыг Европын холбооноос цайруулах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг ихээхэн сэргээсэн нь тодорхой байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж