Жолооч шаардлагагүй машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Жолооч шаардлагагүй машин бүтээжээ

Opoc гаралтай Америкийн зохион бүтээгч Сергей Брин жолооч шаардлагагүй машиныг зохион бүтээж байгаа тухайгаа Сан-Франциско дахь чуулган дээр танилцуулжээ.

Тус машин нь автомат жолоодогчтой бөгөөд тэр нь ойр орчмын хөдөлгөөнийг ажиглан, аль төвөггүй замыг сонгон, аюулгүй байдлыг ханган явдаг төхөөрөмж юм байна.

Энэхүү загварын туршилтын хувилбарыг мянга гаруй км аялуулсан бөгөөд нэг ч зөрчил гаргаж, эвдэрч гэмтээгүй байгаа бөгөөд ерөнхийдөө дуусах шатандаа явж байгаа тухай хэлжээ. Энэ машиныг зохион бүтээж буй Сергей Брин нь Ларри Пэйжтэй хамтран "Google" хайлтын системийг байгуулсан юм. Өдгөө 38 настай тэрбээр Америкийн тооцон бодох шинжлэх ухааны эрдэмтэн юм.

Эх сурвалж:  www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж